[MGL] Radwimps - Оshakashama - Бурхан
taivnaa moly taivnaa moly
316 subscribers
3,140 views
61

 Published On Sep 28, 2014

Хэрээ хэтэрхий их байна гээд ална
Сармагчин хэтэрхий олон байна гээд устгана
Тэгсэнээ Пандаг цөөрчихлөө гээд өсгөнө
Гэсэн ч хүмүүс олон боллоо гэвэл улам олон л болгоно

Бид ингээд үргэлж бурханд залбирч, магтан дуу дуулж байх хоорондоо
Өөрөө өөрсдийгөө бурханд өргөсмжилчихсөнөө ч анзаараагүй
Тийм ээ, тэгхээр бид одоо хэн болж таарав?

Би хэзээ ч бодитоор нь хараагүй ч гэлээ
энд тэндэх түүнийг зурагнуудаас харсан
Цаашилбал, түүхийг өчнөөн сонссон ч Бурхад
Тэд үргэлж хүнтэй холбоотой байдаг гэх юм.

Тохиолдол нь уу?
Хувь тавиван гэгч нь үү?
Ер нь зүгээр л амиа бодсон зураглал уу?
Энд ч, тэнд ч...
Тэнд гэж хаана юм?
Ер нь юу болоод байгаа юм бэ? Давинчи?

Хойд нас гэж байгаа юу? Эсвэл зүгээр л мухар сүсэг үү?
Юу гэмээр байна?
Бид дахин төрөх үү? Эсвэл бас үгүй юу?
Хэнд хамаатай юм бэ?
Хүн төрөлөхтөн чинь угаасаа л биеэ тоосон амьтад
Тэд үргэлж төгсгөлийн цаана ч үргэлжлэл бий гэцгээдэг
Хамгийн өндөр оргил дээр гарчихсан хойноо ч... юу гэмээр ч юм?

Хэрвээ би бурхан гэгч байсан бол
Бүх асуудлуудыг шийдвэрлэх л байсан
Би яасан ч гарцаагүй энэ дэлхийг
Долоо хоногоор хөдөлгөхгүй байх байсан
Арай илүү их цаг зарцуулж,
төлөвлөгөө хүртэл боловсруулах л байсан
Учир нь гэвэл хар л даа?
Тэгж яарч хийсний үр дүнд тэдгээр зүйлс
Хуулж, хуулбарлуулж, хуучирч, өөрчлөгдөж
Дээшлэгдэж, доошлогдож, доошлогдож, дээшлэгдэж
Чи яагаад гэлээ?
Яагаад тэр вэ?
Юуны тулд?
Асуултын тэмдэгээ тавьхаас маань ч өмнө
чи хариултаа мэдчихээ биз дээ?
“надад хэлээч дээ? Надад мэдүүлээч?
Яагаад тэр вэ? Яагаад тэр?
Тэгээд чамд хэлээд байна!
Хүн төрөлхтөн бол тэнэг оршихуй
Мэдээж тэд тийм, тэрийгээ ч хүлээн зөвшөөрнө
Нэг, хоёр, гурав гээд тоолохын хооронд л тэд үхэж ч мэднэ
Хэлээд байна шүү дээ!
Хүн төрөлхтөн тэнэг төрдөг,
Тэгээд тэр чигээрээ үхдэг
Хэдий хойно тархиа ашиглаж бодоод нэмэргүй ээ!
За тэгвэл, нөгөө ертөнцийн тухай төсөөлөөд үз л дээ?
Байз, байз! Энэ ертөнцөө яах гэж байна?
Алив ээ? Болчимгүй байцгаа! Бодлоггүй байцгаа!
Бүгдээрээ нийлж байгаад замбараагүй байдал үүсгэцгээе!
Алив! Май энэ амны хаалт, бас энэ баг.
Хоёуланг нь зүүчих, тэгээд хэнд ч танигдхааргүй болцгооно

Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Гэж чи асуулаа
Бидний дотор цаг үргэлж нуугдаж байсан замбараагүйтэх хүсэл
Одоо яах хэрэгтэй вэ? Гэж чи асуулаа
Аль алийг нь аваад шидчихэж байж ингэж асуухаар чинь
Гэхдээ ер нь яасан ч....
Хараахан, одоо ч, тэглээ ч...
Яах хэрэгтэй юм бол оо?
Юутай ч... бид юу гэсэн бай, юу ч хийсэн бай
Сайн зүйл лав биш байх болно....
үргэлжлэл бий

show more

Share/Embed