[MGL] the GazettE - Machibouke no kouen de [цэцэрлэгт хүрээлэн дэхь хүлээлт]
taivnaa moly taivnaa moly
316 subscribers
1,575 views
21

 Published On Sep 30, 2014

Уйтгар гунигт автсан энэ цэцэрлэгт хүрээлэнд миний нэрийг дуудах чиний хоолой
Оройтсонд Уучлаарай гэх миний үг ч хүрэхгүй нь, хүрэхгүй нь.
Нар жаргатал намайг хүлээсэн чиний царайг тасралтгүй ширтсээр
Баяртай ч гэж хэлээгүй байхад.... Баяртай ч гэж хэлээгүй байхад....

Чадвал намайг мартахыг хичээгээрэй, хэцүү ч гэсэн удахгүй зүгээр болноо
Эцэст нь ганцхан удаа тэвэрмээр байна гэх энэ сэтгэл минь хүртэл чамд хүрэхгүй нь
Есдүгээр сарын сүүлийн салхи гунигтай ч гэлээ яалт ч үгүй хайрламаар
Ганц хором өнгөрөхөд л бүх зүйлс сайхан болно,
Бурхан минь ядаж энэ хүслийг минь биелүүлээч

Бид хоёрын зургыг шатаагаад, дахиж дахин эргэж ирэхгүй дурсамж л болон үлдэнэ.
тун удахгүй заяны ханьтайгаа учрах болноо, нэг л өдөр энэ бүхэн дуусна

чи минь, чи минь намайг хэзээ ч, хэзээ ч мартахгүй ээ гээд
тэр том интоорын модон доор үргэлж, үргэлж л чи уйлах юм

ганцаараа байхаас айж байна гээд уйлах чиний царайг харж зүрхлэхгүй юм
би энд байна, энд байна.... тийм болохоор чи минь ганцаардахгүй ээ
нар жаргах үеэр тэр цэцэрлэгт хүрээлэнд миний нэрийг дуудах чиний хоолой
би чамд хайртай гэх энэ үг минь хүртэл хүрэхгүй нь, хүрэхгүй нь.

Бид хоёрын зургыг шатаагаад, тэр өдрийнх шигээ дахиад инээмсэглээрэй
Чиний зүгээс сонсогдох энэ сулхан хоолой дурсамжыг минь үүрд гэрэлтүүлнэ.
чи минь, чи минь намайг хэзээ ч, хэзээ ч мартахгүй ээ гээд
тэр том интоорын модон доор үргэлж, үргэлж л чи уйлах юм
чи минь, чи минь хичнээн ингэлээ ч
юу ч, юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ
тэр интоорын модны доор үргэлж, үргэлж намайг хүлээх юм.
Дурсамжаар дүүрэн зургын цомгыг чи дахин дахин эргүүлсээр
Уйлж ядраад нойронд автчихсан чамайг ширтэнэ.
Тэр том интоорын модны доор өчнөөн дурсамжаа өвөртлөөд
Намайг ирнэ гэж хүлээх чамайг би ширтсээр....

show more

Share/Embed