☯️Эрүүл мэндийн бясалгал🙏🙏🙏
Sh Zaya Sh Zaya
74.2K subscribers
152,545 views
1.4K

 Published On Mar 31, 2020

Бясалгалын ач тус
Бясалгалаар төлөвшүүлж болох олон тустай сэтгэлийн төлөв байдлууд байдаг. Үүнд:
Илүү амгалан, стресс багатай
Илүү төвлөрөл сайтай, анхаарал сарнил багатай
Илүү тайван, сэтгэл зовнил багатай
Өөрийн талаар, амьдралын талаар, бусдын талаар илүү зөв ойлголттой
Асрал, энэрэл зэрэг эерэг сэтгэлийн хөдлөлүүдийг ихээр төрүүлдэг байна.
Бид бүгдээрээ сэтгэл илүү тайван, хангалуун, ухаан хурц байхыг хүсдэг. Стресстэй эсвэл сэтгэлийн сөрөг төлөв байдалд байвал бид баяр хөөргүй болдог. Энэ нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, бидний ажил мэргэжил, гэр бүлийн амьдрал, үерхэл нөхөрлөлд нөлөөлж болно. Хэрэв стресс, бухимдлаас халширч байвал өөртөө тус болох үүднээс бясалгал гэх мэт аргуудыг судалж үзэж болно. Бясалгал сэтгэлийн сул талуудыг ямар нэг гаж нөлөөгүйгээр арилгах боломж олгодог. Бясалгалд бид бодитоор хандах хэрэгтэй. Энэ нь эерэг үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг арга болохоос хормын зуур бүгдийг анагаадаг зүйл биш. Ямар ч үр дүнд дан ганц шалтгааны нөлөөгөөр бус, харин олон арван шалтгаан, нөхцөлийн нөлөөгөөр бий болдог. Өнөөдөр бүгдээрээ эрүүл мэндийн бясалгал хийнэ. Энэхүү бясалгалыг хийснээр бидний сэтгэл бие эрүүлжинэ гэж тун их найдаж байна. Гэхдээ эрхэм таны бодох гол зүйл бол бясалгал хийхийн зэрэгцээ өдөр тутмын амьдралын хэвшилдээ анхаарах нь зүйтэй. Архи тамхинаас хол байж, шим тэжээлтэй хоол унд идэхийг хичээж, унтах цагтаа унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийвэл үр дүн нь илүү хурдан сайн гарах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.

https://line.me/S/sticker/15934433?_f...

#эрүүлмэнд#бясалгал#татаххүч

show more

Share/Embed