Батга (acne) хэрхэн, яагаад үүсдэг вэ? Өөрийгөө хайрлаж мэдлэгтэй байцгаая!
SOUL NEESON by Khulan Davaadorj SOUL NEESON by Khulan Davaadorj
13.7K subscribers
1,933 views
39

 Published On Jul 30, 2020

Өөрийгөө хайрлаж мэдлэгтэй байцгаая!

Олон хүн батга яагаад гардаг талаар мэдлэггүй байдаг тул их буруу аргаар асуудалдаа хандаж, арьсаа улам гэмтээх гээд байдаг. Яагаад батга маань алга болохгүй байна гээд их гайхдаг. Видеонд орсон мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар доор хүлээж авна уу!

Батга нь хамгийн энгийнээр үзэхэд үсний уутанцар, тосны булчирхайтай холбоотой арьсны өвчин.

Батганы эх үүсвэр нь энэ 2-той холбоотой тул энэ 2-д үүсэх асуудлуудыг ойлгочихвол батгатай тэмцэх боломжтой. Тэгэхээр өөрийнхөө төлөө мэдлэгтэй мэдээлэлтэй байх нь чухал шүү.

Тэгэхээр арьсыг жаахан судлая -- Хүний арьсанд нүхнүүд байдаг. Эдгээр нь арьсны доор байрладаг тосны булчирхайтай үсний уутанцараар дамжуулж холбогддог.

Тосны булчирхай нь хүнд шаардлагатай тос болох СЭБУМ ялгаруулдаг. СЭБУМ нь уутанцараар дамжуулж арьсны үхжсэн эсүүдийг гадагшлуулж, арьсыг нөхөн сэргээдэг. Арьс ер нь 28 хоногтоо ингэж өөрийгөө гуужуулан нөхөн сэргээдэг. Тиймээс аливаа нэгэн бүтээгдэхүүн хамгийн багадаа 28 хоногийн дараа яг бодит үр дүн өгсөн байна уу харагддаг шүү.

Үхжсэн арьс, сэбум буюу хүний ялгаруулдаг тос, үс нь бөөгнөрөлдөж, бактери бохирдолтой нийлэхээр помбойж эхлэнэ. Энэ нь батга үүсгэнэ. Propionibacterium acnes гэдэг нь арьсан дээр байдаг жирийн бактери буюу батгыг үрэвсэхэд нөлөөлөх гол бактери.

Тэгэхээр:

Нэг талд үсний уутанцар бөглөрсөн байдаг
Нөгөө талд тосны булчирхай нь хэт их тос ялгаруулдаг

1. Тосны булчирхайгаас тос их хэмжээгээр ялгарах үндсэн шалтгаанууд
- Төрөлхийн тослог арьстай
- Шилжилтийн нас
- Биеийн эрхтэнгүүдийн тэнцвэртэй байдал алдагдсан
- Гормоны өөрчлөлт - жишээ нь сарын тэмдэг, жирэмслэлтийн үед

2. Усны уутанцар бөглөрснөөс батга үүсэх үндсэн шалтгаанууд
- Гормоны өөрчлөлт (андроген буюу эрэгтэй гормон хэт их ялгаруулалт)
- Үсний уутны ойр орчмын бохирдол -- нүүрээ зөв угаагаагүй, бохирдолтой
орчинд удаан байх

Батга - нүүр хавьцаа хамгийн их гарна - гэхдээ бас цээж, нурууны ар тал, мөр хавиар хамгийн их гардаг яагаад гэвэл эдгээр хамгийн их тосны булчирхай байрладаг хэсгүүд болохоор.

Уламжлалт ухаанаар бол хаана юу гарна, түүгээр эх үүсвэрээ олох боломжтой, дотор эрхтэнгүүдтэй шууд холбоотой гэж үздэг.

Жишээ нь эрүүн дээр юм гарсан бол хоол боловсруулах систем, хэликобактеритэй холбоотой, духан дээр гарсан бол мэдрэлийн систем буюу стресстэй холбоотой гэж хэлэгддэг. Хөмсөг хооронд юм гарсан бол элэг, бөөр.

Энэ үндсэн шалтгаанууд дээр нэмээд түрэгсгэх, муудгах хүчин зүйлс
- Удам
- Эм -- хэт их гормонтой, антибиотик гэх мэт
- Буруу хооллолт -- хэт их гурил, давс, сахар, халуун ногоо
- Стресс
- Хэт халуун орчинд байх гэх мэт

Батгатай үед хийхээс зайлсхийх зүйлс

- Батгаа шахах -- энэ нь асуудлыг хүндрүүлж, сорви бий болгоно
- Нүүрээ хэт бохирдуулах
- Нүүрээ оролдох
- Хэт хурц химийн бодистой цэвэрлэгч хэрэглэх
- Хэт нүүрээ скрабдаж, гэмтээх

Тэгэхээр арьсаа хамгаалж, батгагүй байя гэвэл эх үүсвэрээ л маш сайн олох хэрэгтэй.

show more

Share/Embed