Та ганц зуршлаа өөрчлөхөд амьдрал тэр аяараа жүжиг шиг өөрчлөгдөж амжилт, аз жаргалтай болно
Шилдэг ном Шилдэг ном
70.6K subscribers
69,210 views
2.5K

 Published On Oct 24, 2023

Хэрэв та зөвхөн ганц зуршлаа өөрчлөхөд хооллох зуршил, ажил хөдөлмөр, биеийн галбир, мөнгө зарцуулалт гээд бүх зүйл өөрчлөгдөнө. Энэхүү ном нь өөрийгөө өөрчлөх хүсэлтэй хүмүүст зориулагдсан бөгөөд эхлээд бүх дадал зуршлын түлхүүр болох “Свитч дарах дадал”-ыг эзэмшиж амьдралаа үндсээр нь өөрчлөх нууцыг заадаг. Дараа нь, далд ухамсрын онцлог шинж чанаруудыг ойлгож, өөрийгөө дасгалжуулах замаар та сайн зуршлыг хялбархан эзэмших ур чадварт суралцах болно. Төгсгөлийн бүлэг нь таны ажлын гүйцэтгэлийг сайжруулж, амьдралыг тань баяжуулах олон дадал зуршлыг танилцуулахаас гадна таны харилцааг ихээхэн өөрчлөх чадвартай “харилцааны дадал” болон “сэтгэлийн зуршил”-ыг хэрхэн хөгжүүлэх талаар зааж өгөх болно. Дадал зуршил нь авьяас чадвараас илүү хүчтэй гэдгийг та ойлгох болно гэдэгт би итгэлтэй байна. Тус номын удиртгал үг нь “Нэг сайхан зуршлыг эхлүүлэхэд таны бүх муу зуршлууд өөрчлөгдөнө” гэсэн гарчигтай. 1-р бүлэг нь “Дадал зуршил болгох алхам”, 2-р бүлэг нь “Далд ухамсраа өөр рүүгээ эргүүлэх”, 3-р бүлэг нь “Та шаргуу ажиллах шаардлагагүй”, 4-р бүлэг нь “Дадал зуршил авьяасаас давж гардаг”, 5-р бүлэг нь “Свитч болох зуршил”-аа олох арга, 6-р бүлэг нь "солих болох зуршлын сонголт", 7-р бүлэг нь “Таны амьдралыг үндсээр нь өөрчилдөг зуршлууд” зэрэг болно. Та энэ номыг эзэмшсэнээр таны хүсэн хүлээлтээсээ хамаагүй илүү үр дүнд хүрэх болно.

三浦 将 自分を変える習慣力
Шома Миура Өөрийгөө өөрчлөх зуршлын хүч

00:00 Дадал зуршлын өөрийгөө өөрчлөх хүч
07:38 Зуршил бий болгох дөрвөн алхам /Би мэдэхгүй, би мэднэ, би чадна, би хийж байна/
11:55 Далд ухамсрыг өөрийн хамтрагчаа болгох нь
15:22 Шаргуу ажиллах хэрэггүй
23:24 Дадал зуршил авьяасаас хүчтэй
24:43 Свитч болох дадал зуршлыг хэрхэн олох вэ
30:03 Таны амьдралыг үндсээр нь өөрчилдөг дадал зуршлууд

show more

Share/Embed