Setgeliin darhlaa nevtruuleg - Setgel tugshih emgeg
TUSGAL MN TUSGAL MN
4.36K subscribers
7,453 views
119

 Published On Dec 4, 2020

Сэтгэлийн дархлаа" нэвтрүүлэг - "Сэтгэл түгших эмгэг" сэдвээр мэргэжлийн сэтгэл засалч, сэтгэцийн эмчийн зөвлөгөө хүргэж байна.
Нэвтрүүлгийн зочин: "Аръяамед" сэтгэл заслын эмнэлгийн гүйцэтгэх захирал, сэтгэл засалч, сэтгэцийн эмч А.СОЛОНГО

Асуулт:
-"Сэтгэл түгших" гэж яг юуг хэлээд байна вэ?
-Сэтгэл түгшилт нь тархинд явагддаг химийн урвал гэлээ. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Өдөр тутмын амьдралдаа хүмүүс сэтгэл түгшилттэй байнга нүүр тулгардаг юм байна. Тэгвэл хэвийн сэтгэл түгшилт, сэтгэл түгших эмгэг хоёрын ялгаа юу вэ?
-Таны дурдсан шинж тэмдгүүд байнга илрэх нь мэдээж сайхан мэдрэмж төрүүлэхгүй. Яагаад богино хугацаанд арилахгүй байгаа шалтгааныг нь тайлбарлаж болох уу?
-Сэтгэл түгших эмгэг нь дотроо 40 хэлбэртэй гэж та хэлсэн. Тэдгээрээс нэрлээч? Мөн монголчуудад аль төрөл нь түгээмэл тохиолдож байна вэ?
-Сэтгэл түгших эмгэг нь тухайн хүндээ болон амьдралд нь ямар нөлөө үзүүлэх вэ? Сэтгэл түгших эмгэгийг заавал эмчлүүлэх шаардлагатай юу?
-Илэрч байгаа шинж тэмдгүүдээ буруу таниад олон эмнэлэг, эмчид очиж цаг алддаг гэлээ. Сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг гэдгийг яаж зөв таньж, цаг алдахгүй эмчид хандах вэ?
-Эмчилгээний үр дүнд тухайн хүн болон гэр бүлийнх нь зүгээс ямар үүрэг оролцоотой байх вэ? Яаж дэмжих вэ? Бүрэн эмчлэгдлээ гэхэд дахих эрсдэлтэй юу?
-Бага насны хүүхэд сэтгэл түгших эмгэгт өртөх үү? Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйг яаж хамгаалах вэ?
-Сэтгэл түгших эмгэгт өртөхгүйн тулд ямар амьдралын хэв маягтай, сэтгэл зүйн дархлаатай байх вэ?

Таны сэтгэцийн эрүүл мэндийн боловсролд зориулав.
#СэтгэлТүгших #СэтгэлийнДархлаа

show more

Share/Embed