Бүтэн жил хадгалсан дугаар - Ш. Буянжаргал - Learn With Orgil Podcast
Orgil Orgil
67.8K subscribers
12,274 views
496

 Published On Aug 21, 2023

Тоглоомын Дүрэм ном - https://shorturl.at/eixCY

Буянжаргал ахын тухай дэлгэрэнгүй мэдээлэл: https://ikon.mn/opinion/1v4v

Энэ дугаарыг би бүтэн нэг жил хадгалж байгаад, өөрөө ганцаарахнаа дахин дахин сонсон суралцаж байгаад одоо та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Энэ хугацаанд, өвчин зовлон, ажил амьдрал, стресс, депресс гэх мэт олон зүйлтэй тулгарч одоо л даван туулан эргэн ирэлтээ хийж байна. Удаан хүлээлгэсэн сонсогч нартаа болон Буяа ахдаа хүлцэл өчье.

Энэ удаагийн маань зочиноор USP Mongolia гэж Tech компаний захирал,
Тоглоомын дүрэм номын зохиолч,
Шинэ Монгол Косен технологийн коллежийн үүсгэн байгуулагч, Ширнэнгийн Буянжаргал гэж маш мундаг ухаалаг хүн оролцож байна.

Намтраас нь хальт дурьдвал Энжинерийн мэргэжлээр Японд Чибагийн Их сургуульд Баклавр, Америкад Иллинойн Их сургуульд Магистраар сурч төгсөөд Японд Тошиба Корпорацид Үйлдвэрийн автоматжуулалтын зохион бүтээх Энжинерээр ажиллаж байсан гэх мэт ярьвал бараг дуусахгүй байх.

Монголд сургууль байгуулах, ажлын байр үүсгэх гэх мэт эх орондоо бодит зүйлсийг хийж бүтээж яваа хүн болохоор энэ подкастаас та бидэнд бүгдэд нь авууштай зүйлс их байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэгээд энэхүү подкаст дээр бид хоёр Буяа ахын бага наснаас эхлээд амьдралыг харах философи, туршлага, улс орны хөгжил болон Япон улсын тухай, тэнд ажиллаж амьдрах гэх мэт сонирхолтой сэдвүүдээр ярьсан байгаа.

Подкастаа таалан соёрхоно уу.

Миний instagram хаяг:
  / justorgil  

show more

Share/Embed