1911 оны Үндэсний хувьсгалын ач холбогдол The Historical Significance of the National Revolution
Batsaikhan Ookhnoi (Batsaikhan O) Batsaikhan Ookhnoi (Batsaikhan O)
700 subscribers
668 views
16

 Published On Dec 24, 2021

1911 ОНЫ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛЫН ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ: БОГД ХААНЫ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ТАЛААР БУУЛГАСАН ХОЁР ЗАРЛИГИЙН ТУХАЙ

Оохнойн Батсайхан, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)

“Монголын цагаагчин гахай жилийн 11 дүгээр сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ. Эл цаг үеэс монголчууд өөрийн үндэсний соёл, уламжлал, үнэт эрхэм зүйлсээ таньж мэдэх, уламжлан өвлүүлэх үндсийг тавьсан билээ.

Богд хаан тэргүүтэй Монгол Улсын засгийн газрын сайд нар, ноёд, түшмэд сэргээн байгуулж буй Монголын тусгаар тогтнол, төр улс бол хууль ёсных гэдгийг сайтар нотлохыг ихэд хичээсэн нь илэрхий байна. Өвлийн дунд сарын шиний 9-ний өдөр Монгол Улсын эзэн хааны суудалд бурханы шашны тэргүүнээ өргөмжилсөн төрийн ёслол нь олон улсын хууль ёсны дагуу, бүр нарийвчлан хэлбэл Хенри Вытоны Түмэн улсын ердийн цаазын 2 дугаар бүлэгт буй "хааны бие нь улсын дүрс лугаа ялгаваргүй" , "Эзний эрхийг алдаагүй ба улс төр мөхөөгүй нь хэрэв шинээр байгуулсан улсыг олон улс харилцан хүлээж хүлээв хэмээх нь түүний өөрсдөө тогтнох ба өөрсдөө эзэрхэх улс болохыг хүлээх бөгөөд нааш цааш явуулах нь буюу их угсаанд угтан оруулах эсэхийг бүрнээ олон улсаас дуртайяа, эсхүл түүний дотоод дахь улсын цаазыг үзэх ба эсхүл тэрхүү улсын хааныг үзэж тогтоох болой", "Энэ улсын хаан эзэн бус улсад очвоос тэр улсад хамаарагдан захируулахгүй. Эзэн... айл улсын хууль цаазад захирагдахгүй", "тус улсын сүр эрх мөн эзний биед хэвээр бүхий" гэсэн заалтуудыг баримталсан болох нь тодорхой байна. Хенри Вытоны Түмэн улсын ердийн цааз бичгээс монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан дэвтрүүдийг харах аваас улсын тусгаар тогтнол, эзэн хааны эрх, бие даасан байдал, суверенитеттэй холбогдол бүхий "Түмэн улсын ердийн цааз"-ын тэргүүн, 2, 3, 4 дугаар дэвтэр, "Олон улсын ердийн цааз"-ын тэргүүн, 2 дугаар дэвтэр, "Нийтийн олон улсын хууль зүйлийн бичиг"-ийн 2 дугаар дэвтэр, "Олон улсын ерийн цагт нааш, цааш явалцах хуулийн бичиг"-ийн 3 дугаар дэвтэр, "Түмэн улсын албан цааз"-ын 2 дугаар дэвтэрүүдийг сонгон авч монгол хэлээр буулгасан байх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Мөн түүнчлэн Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан төрийн их ёслол, мөн өдөр Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын буулгасан зарлиг, Засгийн газраа эмхлэн байгуулсан шийдвэр зэрэг бүхий л үйл ажиллагаандаа олон улсын хууль эрх зүйг ягштал мөрдөхийг хичээсэн нь илт байна.
Богд гэгээнтнийг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн нь Монголын төрийн хаант ёсны уламжлалыг сэргээж буй хэрэг хэдий мөн боловч олон улсын хууль ёсны үүднээс авч үзвэл тусгаар тогтнож, бие даасан улсын нэгэн илэрхийлэл, шинж болох нь гарцаагүй байна. Улсын эзэн хаан хэн байх нь чухал боловч үүнээс илүү чухал зүйл бол тусгаар тогтносон улсын нэгэн шинжийг илэрхийлсэн эзэн хаантай байх явдал гэдгийг Монголын угсаа залгамжилсан хан вангууд, ноёд, хутагт, хувилгаад, түшмэд сайтар ойлгосон байжээ. Тиймээс Бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын буулгасан зарлиг лүндэнг шагштал мөрдөж, үндэстэн улсынхаа алдагдсан эрх чөлөө, амин эрх ашгийг бүхнээс дээгүүр эрхэмлэн байж, эвлэлдэн нэгдсэн нь үр дүнд хүрч, 1911 онд монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж чадсан байна. Энэхүү түүхэн үйл явдал нь Орчин үеийн Монгол Улсын үндэс суурь учраас өнөө хэр түүхэн ач холбогдолтой хэвээр байгаа болно.

Богд хаанаас монголчуудын одоо, ирээдүйг заан тольдсон, үндэсний шашин, улсын газар нутаг, хил хязгаар, монгол овогтоны талаар буулгасан зарлигуудын талаар өгүүлэх болно.

show more

Share/Embed